С.Баярцогт ”Газрын тухай хуульд нэмэлт оруулах” хуулийн төслийг өргөн барьлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал үүсгэн ажиллаж байна. Төсвийн тогтворжуулалтын санд одоогийн байдлаар нийт 310 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа бөгөөд Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж байна. Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг одоог хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцын түвшнээр буурч байна. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах,Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Тогтворжуулалтын сангийн хөрөнгө төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байрших бөгөөд сангийн санхүүгийн нөөцийн удирдлагыг Сангийн яам бүрэн хариуцаж, сангийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.79) 2015 оны 05 сарын 30

Монголчуудаа АН газрын хуульд гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалт оруулж ирж БАТЛУУЛАХ гэж оролдож байсаныг санацгаа, бүү март, энэ хэний захиалга болохыг бид мэдэж байгаа, эх орноо худалдахтай адил зүйл шүү, газар эзэмших нэрээр хэдэн зуун сая хятад орж ирж суурших бололцоог энэ нам нээх гэж оролдож байсан нь аюул шүү,

0  |  0
Bold(122.201.24.2) 2015 оны 05 сарын 29

Ene novsh selenged xussan baaxan gazraa xuuli esnii bolgox xuuli zoxiov

0  |  0
hhh(202.72.246.106) 2015 оны 05 сарын 28

Babababababayartsogt

0  |  0
Top