Зуны хамгийн анхны халуухан шоу “SUMMER FEST 2015” энэ БААСАН гаригт

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Хүсэн хүлээсэн зун цаг ирж, байгаль дэлхий үзэмжит өнгөө дэлгэн, хотын гудамж, талбай инээд хөөр, баясал цэнгэлээр бялхан байх урин дулаан цагийг адал явдалтай, дурсамж дүүрэн өнгөрөөж хөгжилдөхөд та бэлэн үү.

Их хотын залуусаа, хамгийн өнгөлөг, дэгжин, халуухан хувцас юугаараа гоён  ♫SUMMER FEST 2015♫ dance, music festival-даа хөгжилдөхөөр энэ баасан гаригийн 19:00 цагаас ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН-ийн шинэхэн талбайг зориод ирээрэй. Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд LEMONS, the COLORS, the COMPASS, LEGO болон бүжгийн AIM4R production, халуухан охидын бүжгийн шоуг үзэж, амтат пицца, хоол, шар айраг амтлан DJ ZAYA, DJ HENZA, царайлаг халуухан бүсгүй DJ MARALAA гэх мэт Монголын электрон хөгжийн шилдэг DJ нар залуусыг байлдан дагуулж байгаа шилдэг, шинэ урсгалаар мянга мянган залуусын хамт жинхэнэ утгаараа доргиж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлнэ гэдгийг амалж байна.

Зуны эртэч шувуухай болсон залуустаа зориулан хоёр хүн орох эрхтэй ЭРТЭЧ ШУВУУ 1000 тасалбарыг СЮРПРИЗ болгон 5-р сарын 27 хүртэл худалдаанд гаргасан бөгөөд тасалбараа 1900-1950-аар захиалан үнэгүй хүргүүлж, Hi-Fi, Orange Records-ийн бүх салбарууд, easyticket.mn сайтаас захиалан авах боломжтой. Утас: 99031800

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top