Улаанбаатарт 19 хэмийн дулаан

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө сэрүүсч 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бороо орж, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top