Өнөөдрөөс дараах замуудыг хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Шугам сүлжээний засвар хийж байгаатай холбоотойгоор зарим замыг өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ.

- Хан-Уул дүүргийн XV хороо Удирдлагын академи руу явсан автозамыг өнөөдөр 06.00 цагаас

- Баянзүрх дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замыг 23.00 цагаас эхлэн хаах юм байна. Дээрх хоёр замын хөдөлгөөнийг маргааш/05.30/-ийн 06.00 цагаас эргүүлэн нээх аж.

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дахь Жамъяан гүний гудамж, “Blue sky” зочид буудлын өмнөх замыг маргааш/05.30/ 22.00 цагаас энэ сарын 31-ны 06.00 цаг хүртэл хааж засвар шинэчлэлт хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top