Түр хорооныхон МЧБХ-ны удирдлагууд албан ёсны мөн эсэхийг шалгуулахаар шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчилэн байгуулах түр хороо байгуулагдан МЧБХ-ны удирдлагын эсрэг мэдэгдэл хийж эхлэсэн билээ. Тэдний гурван тамирчин визний асуудлаас болж саатуулагдан тэмцээнд оролцож чадаагүйн улмаас уг асуудал эхлэсэн гэж хэлж болно. Тэд Хэвлэлийн хурал хүртэл зарлан МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг хууль бус удирдлага хэмээн үзэж, МЧБХ-ны Их хурлыг яаралтай хуралдуулах шаардах бичиг хүртэл өгөөд амжсан. Үүний хариуг ч Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийн барьсан. Тэгвэл түр хорооныхон шүүхэд ханджээ. Учир нь Их хурал хугацаандаа хуралдаагүй болон одоогийн холбооны бүтэц, удирдлага албан ёсных мөн эсэх, 2013 онд Монголын чөлөөт бөхийн холбооний үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, холбооны дүрмийг өөрчилсан нь хууль зөрчсөн эсэх зэрэг асуудлууд мөн санхүүгийн тоо баримтын талаар шүүхэд гомдол гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top