Говь-Алтай аймагт МАН дахин үнэмлэхүй ялагдал хүлээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

МАН-ыг ямар ч үед дэмждэг цөөхөн хэдэн улаан аймаг үлдсэний нэг нь Говь-Алтай аймаг байсан бөгөөд энэ аймгаараа МАН-ынхан ихэд бахархдаг байсан билээ. Гэтэл өнгөрсөн оны эхээр буюу 2014 онд болсон аймгийн ИТХ-ын дахин сонгуульд МАН-ын Удирдах зөвлөл ихээхэн анхаарал хандуулж 10 шахам УИХ-ын гишүүд, намын УЗ-өө бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчилан ажилласан ч ямарч нөлөө үзүүлж чадалгүй ёстой л “Үсгүй хусуулна” гэдэг шиг бүх нэр дэвшигч нь ялагдаж аймгийн ИТХ-д Ардчилсан нам анх удаагаа олонх болсон юм.

Тэгвэл энэ байдал саяхан дахин давтагдаж аймгийн төвийн Есөнбулаг сумд шинээр байгуулсан 4 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга,  Засаг даргыг сонгох сонгуульд дахин үнэмлэхүй ялагдал хүлээсэн байна. Тухайлбал шинээр байгуулсан 4 багийн ИНХ-ын даргын нэгийг, Засаг даргын мөн нэгийг арай ядан ганц хоёр хүний саналын зөрүүтэйгээр авсан аж.  Энэ байдлаас болж МАН-ын жирийн гишүүд нь бужигнаж эхэлсэн бөгөөд аймгийн МАН-ын хорооны дарга нар  ажлаа хийж чадахгүй байна, ял авсан гэмт хэрэгтнүүдээр удирдуулахгүй, намын тэргүүлэгчдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул гэсэн шаардлага тавьж эхэлсэн сурагтай. Энэ нь ч бас учиртай аж. Юу гэвэл тус аймгийн МАН-ын дарга нар нь намын байран дээрээ зодолдсоноос болж намын дарга, дэд дарга нар нь танхайн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн ажээ.

 Энэ мэтчилэн Говь-Алтай аймгийн МАН-ынхан бөөн барцадтай байгаа бол АН-ынхан нь мөн л иргэдээс ихээхэн хэмжээний шүүмжлэл  дуулаад байгаа аж. Юу гэвэл улаан  аймгийг цэнхэр болгож чадсан аймгийн Засаг дарга, АН-ын дарга  нь Японд явж байгаад цагдаад баригдсан, төрийн мөнгөөр хийж байгаа цэвэр усан дээр зургаа тавьж өөрийгөө рекламдсан зэргээр банга хүртээд байсан бол мөн л дээр дурдсан багийн асуудлаас болж шүүмжлэлд өртжээ. Учир нь тус аймгийн төв нь  дөнгөж 16 мянга гаруйхан хүн амтай байж эдийн засаг хүндэрсэн энэ хүнд үед аймгийн ИТХ-аасаа шийдвэр гарган өмнө байсан 6 багаа хувааж 4 шинэ баг нэмсэнээр 10 багтай болсон нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн төрүүлжээ.

Ард иргэд нь ажилгүй, орлоггүй арай ядан өдөр хоногийг  өнгөрөөж байхад шинээр баг байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, улс төрийн нүүдэл хийж  байна гэцгээж байгаа ажээ. Яагаад гэвэл АН –ынхан нь олонх болсон энэ үедээ 2016 онд  дахин ялах нөхцлөө бүрдүүлж хүн ам төвлөрсөн аймгийн төвдөө 4 баг нэмж  байгуулна гэдэг нь аймгийн ИТХ-д дахин 4 баталгаатай суудалтай болно гэж тооцож байгаа аж. Гэвч энэ нууц нь задарч, иргэд нь дургүйцэж байгаа бололтой. 

Мөн энэ долоо хоногт Улаанбаатар хотод Говь-Алтай аймаг сурталчилах өдрүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд тус аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн дарга, ажилчид, 18 сумын удирдлагууд гээд дор хаяж 100 гаруй хүн мөн л төрийн мөнгөөр тансаглаж байгаа ажээ.  Аймаг орон нутгаа сурталчилна гэдэг нь өөлөөд гоочлоод байх зүйл биш ч харамсалтай нь зохион байгуулж байгаа ажлууд нь ямар ч үр дүнгүй, хоорондоо уяалдаа холбоогүй, хүмүүс үзэж сонирхоогүй арга хэмжээнгүүд болж байгаа гэх. Үүний нэг жишээ нь 4-р сарын 27-нд Чингисийн талбайд болсон Шоуны үеэр бороо орсоноос болж 100 хүрэхгүй хүн үзсэн тоглолт болсон  гэх бөгөөд харин эсэргээрээ энэ арга хэмжээнд л гэхэд нэлээдгүй хэдэн сая төгрөг зарцуулсан сурагтай.  Бөхийн өргөөнд болсон Үндэсний бөхийн барилдаан нь мөн л ямар ч үзэгчгүй, өндөр цолтой бөхгүй болжээ.

            УИХ, орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ үед гол хоёр намын нэр хүнд нь ийнхүү унаж байгаа бол улс төрийн 3 дагч хүчин нь бэлтгэлээ чимээгүйхэн, чамбайхан хийж байгаа сурагтай. 

Б.Анир

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.10.18) 2015 оны 11 сарын 21

Амгаланбаатар гэдэг хүнийг дахиад гарахыг чин сэтгэлээсээ хүсье.

0  |  0
unen ug(112.72.13.133) 2015 оны 06 сарын 22

Amgalanbaatar gj nohoin baas....

0  |  0
Зочин(202.179.10.10) 2015 оны 05 сарын 31

МАН-ыхан аймаг удирдахдаа дээд 3 толгой нь газраа болон мөнгөө хувааж авдаг байсан, гишүүд дэмжигчиддээ ердөө ч санаа тавьдаггүй, харин АН-ыхан нийтэд анхаардаг юм шиг санагдсан

0  |  0
Altain irgen(202.179.10.74) 2015 оны 05 сарын 30

Ediin zasgiin hyamraliin uyed iim tsag uyee oloogui tusviin munguur togloson ur dungui yum hiih ch gej dee.

0  |  0
Алтхй(202.179.10.74) 2015 оны 05 сарын 30

Битгий дэмий донгос хулгайчуудаа наад Амгаланбаатар үнэндээ юм хийж байгаа хүн шүү та нар ямар нутгаа орхисон хулгайч нар юу мэдэхүү ирж алтайн хөх салхиндаа гандаж үзсэн дуракууд биш

0  |  0
Алтай(202.179.10.74) 2015 оны 05 сарын 30

Манай аймаг гоё хөгжиж байгаа шүү Наад Засаг дарга Амгаланбаатар хөгжүүлж нутгаа гэсэн үнэн сэтгэлтэй хүн хөлдүү МАН дарга нараас манай хөгжил хоцорсон байсан нь үнэн гэхдээ одоо сайхан болж байгаа та нар алтайд ирэх нүүргүй лаларууд

0  |  0
Алтайн хүү(203.91.112.98) 2015 оны 05 сарын 29

Улаан цэнхэр нам гээд л олон нийтийн мэдээллийн суваг байж завхарсан юм бичээд байх ичдэггүй юм байх даа энэ сэтгүүлчинцэр.

0  |  0
Mongol hun(112.72.13.24) 2015 оны 05 сарын 29

Алтайнхан гэж дандаа худлаа улс төржсөн гарууд. Хантайшир дэвжээний барилдаан дээрээ аймгийн дарга нь сумаас ирсэн хүмүүсээ очвол дэмий шүү гэсэн гэнэ лээ. Ха ха Хүний эрх чөлөөг арай ингэж хаахгүй байх л даа Тэгсэн маргааш нь зөрүүлээд бөхчүүд нь аймгийнхаа барилдаанд барилдаагүй гэсэн. Хөлдүү хөлдүү

0  |  0
nutgiin irgen(150.129.140.238) 2015 оны 05 сарын 29

Yostoi sonin arga hemjee bolson. Shagnal garduulah udirdlaguud ni baihgui yavchihsan. Zarimm ni shagnalaach avch chadalgui taizan deerees huugdsen. Zuragch avhuulaagui. Hutlugch huuhen ni hurdal hurdal geed l. Yum hiij chafdagui humuus bna lee. Haramsmaar baisan shuu. Arga hemjeendee orohgu yum bol yah gej hotod lrdeg bna aa. Bodbol ulsaas tomiloltiin mungu avsan daa.

0  |  0
Алтайн иргэн(103.10.20.58) 2015 оны 05 сарын 29

Амгаланбаатар гэж өох гэрээ ч авч явж чадахгүй одоо бараг 10 дахь эхнэрээ авсан аваагүйн хооронд байгаа авилгын хэргээр аавын хаалга татах дөхсөн мөнгө өгч ялаас мултарсан гар аймаг удирдана гэж юубайхав дээ. Алтайн ардчилсан намыханыг мөнгөөр худалдаж авсан үнэн хөлдүү дундуур хүн яаж аймаг хөгжүүлэх вэ дээ. Алтайхан сэрээчээ ардчилалын луйварчдыг Алзахгүйн хүү, мөн мандал алтайн Балдандоржтой нь цуг зайлуулаачээ. Алтай нутгыг самраад дууслаа ш дээ

0  |  0
nutgiin huu(150.129.142.152) 2015 оны 05 сарын 29

Нутаг орон минь эзгүйрч хачин хөлдүү гарууд тоглож байна доо. Өөрийгөө төлөвшүүлж өрх гэрээ цэгцэлж чадахгүй хүн аймаг удирдлаа юу. Эдийн засаг хямраад байдаг, хуваарьтай жоохон мөнгөөр нь энэ хүн өөрийгөө рекламдаад байна даа. Алтайчуудаа дараагийн удаад өөрийн сонголтыг өмнөх шиг дээрэмдүүлж болохгүй шүү!!!!!!!!!!!

0  |  0
Buugii(202.179.10.74) 2015 оны 05 сарын 29

bitgii shaa lalaruudaa ardchilsan nam dahiad yalna za yu nohoin baasnuudaa,uhsen hatsanii 3 dagch nam hoshnogoruugaa huruugaa hiitsgee

0  |  0
Эрка(202.179.11.90) 2015 оны 05 сарын 29

Алтай нутгийг Амгаланбаатар,Амгаланбаяр 2 дуусгаж байна даа.гаальд ажиллаж байхдаа авилгын хэргээр аавын хаалга татах дөхсөн Амгаланбаатар авилгачин Алтай нутгийг хөгжүүлнэ гэж байхгүй шүү.Авилгачин авилгачинаараа дуусдаг жамтай.Үүнийг хзн төрөлхтөн мэднэ.

0  |  0
Top