“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Монгол улсын 23  дахь намаар Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам бүртгэгдлээ. Тус намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. 

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top