Харцага, начингуудын халз барилдаан болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Энэ сарын 18-нд болохоор зарлагдсан байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон харцага, начингуудын халз барилдаан маргааш болох гэж байна. Энэ цаг үеийн өнгийн тодорхойлж яваа шилдэг харцага, начингуудын халз барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Зургаан залуу харцага, зургаан шилдэг начингуудтай тойргийн системээр барилдаж хамгийн олон даваа авсан баг нь түрүүлнэ. Харцагуудын багт Ц.Содномдорж, Т.Даваабаатар, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Т.Өсөх-Ирээдүй нар байгаа бол начинуудын багт Э.Энхбат, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва, Л.Лха-Очир нар багтжээ. Барилдаан 16.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top