Хүнсний ногооны тариалалт өнгөрсөн оныхоос бага явагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.
 
Өнөөдрийн байдлаар 337.0 мянган га-д үр тариа,  үүнээс 322.2 мянган га-д улаанбуудай, 8.7 мянган га-д төмс,  3.7 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д малын тэжээл, 37.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 394.5 мянган га-д тариалалт хийгдээд байна.  
 
Үр тарианы тариалалт 102.5 хувьтай,  төмс, хүнсний ногооных 43.1-62.5 хувьтай байгаа бөгөөд Булган, Хөвсгөл, Орхон, Хэнтий,  Дархан-Уул, Өвөрхангай Сэлэнгэ, Төв, Дорнод  аймгууд улаанбуудайг төлөвлөсөн хэмжээнээс давуулан тариалаад байна.
 
Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 13.7 хувиар илүү, төмсний тариалалт мөн оны түвшинд, хүнсий ногооны тариалалт 3.2 хувиар бага явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top