“Mongolian Academy Awards” ирэх сарын эхээр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30
Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian Academy Awards” ирэх сарын 7-нд “Шангрилла” зочид буудалд зохион байгуулагдахаар болжээ. Монголын үндэсний кино урлагийн академиас Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, монгол киног дэлхийн түвшинд хүргэх, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор "Академийн дээд шагнал" гардуулах ёслолыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жил кино урлагийн 80 жилийн ой тохиож буй учраас наадмыг агуулга, зохион байгуулалтын хувьд сонгодог талаас нь хийх зорилготой ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top