МУГЖ Г.Ариунбаатар ”Baikal competition opera 2015”-д тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Олон улсын дуурийн дуулаачийн "Baikal competition opera 2015" уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн байна.  Энэхүү уралдаан нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дуурийн дуучдын хоолойн цараа сорьдог томоохон уралдаан юм.

 Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд олон улсын дуурийн тайзнаа монголынхоо нэрийг дуурсгаж яваа уран бүтээлч билээ.

 Тэрбээр өнгөрөгч онд ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж Гран-при шагнал хүртэж байснйг үзэгчид маань санаж байгаа биз.

 Мөн Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж байсан гээд олон амжилтын эзэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top