Хүүхдээ амттангүй яаж баярлуулах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30
Францын нэгэн эрдэмтэн өөрийн хийсэн сонирхолтой туршилт, судалгаагаар их хэмжээгээр элсэн чихэр хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг баталсан байдаг. Учир нь сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг. Тэгвэл хүүхдүүдээ чихэр жимс, элдэв амттангүйгээр яаж баярлуулах вэ?
Сахар хүүхдийн шүдэнд маш муу
Хүүхэд бүр л амттанд дуртай. Гэтэл төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр олон хүнсний бүтээгдэхүүн бүгд сахарын агууламж өндөртэй. Чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг. Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна. Тэгвэл тэр бүх амттанаас татгалзах хэрэгтэй гэж үү.
Жимс жимсгэнэ, байгалийн амтыг таашааж сураарай
Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Тиймээс хүүхдийн баяраар элдэв янзын амттан гэхээс илүү жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан идэхийг хичээх хэрэгтэй. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин орно. Тэгээд ч төрөл бүрийн жимс нь эрүүл хоолны дэглэм барихад чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлд үүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг. Тиймээс сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй гэнэ.
Сахарын хэрэглээг яаж багасгах вэ?
Хэрэв та чихрийн хэрэглээгээ багасгахыг хичээж байгаа бол дараах зөвлөмжийг дагаарай.
-Чихэр, жигнэмэг, мөхөөлдөс, шоколадыг аль болох бага, баяр ёслолын үеэр хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
-Чихэрлэг хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус, эсвэл чихэргүй жимсний ундаа, байгалийн жимсээр өөрсдөө хийсэн ундааг сонгоорой. Хэрэв та хийжүүлсэн ундаанд дуртай бол жимсний шүүсийг ердийн рашаантай холих маягаар шингэрүүлэн ууж болно. -Бялуу, жигнэмэгний оронд сахаргүй, тослог багатай жигнэсэн боов, жигнэмэг идэж болно.
-Мөн та өглөөний цай, халуун ундаандаа /цай, кофе/ элсэн чихэр хэрэглэдэг бол огт хэрэглэхгүй болтлоо хэмжээг нь аажмаар багасгах шаардлагатай.
-Талхан дээрээ жимсний чанамал, цөцгийн тос хэрэглэдэг бол тэдгээрийн оронд ургамлын гаралтай масло, нимгэн зүссэн гадил хэрэглэж болно.
-Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгон дээрх найрлагыг шалгаж байх нь чихэр багатай, нэмэлт чихэргүй бүтээгдэхүүн сонгоход тань тусална.
-Та өөрийн боов, боорцог, жигнэмэг хийх жорондоо элсэн чихрийг орох хэмжээнээс нь хоёр дахин бага хийгээд үзэх хэрэгтэй. Энэ аргыг жимсний чанамлаас бусад бүтээгдэхүүнд туршаад үзэхэд алдах зүйлгүй.
-Өглөөний хоолондоо бүхэл үр тариа болох овъёос, эрдэнэшиш, арвайн гурил, хөх тариагаар хийсэн талх, боов сонгох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top