“Австрийн хөгжмийн үдэш” эгшиглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэл хотыг зорин ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ирэх саруудад “Сонгодог пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хөтөлбөрийн салхийг хагалан ирэх пүрэв гарагт буюу зургаан сарын 4-нд “Австрийн хөгжмийн үдэш” тоглолтыг Австрийн хөгжимчид, удирдаачидтай хамтран зохион байгуулах нь ээ.

  Тоглолтод Австриас удирдаач Маттиас Флецбергер хүрэлцэн ирж байгаа бөгөөд мөн хийлч Русанда Панфили, лимбэчин БорисЛипов, хөгжимчин Рита Куда, виоленчель Тина Хьюмессер, контрбасс Ласло Магияр, цохиур хөгжимчин Светослав Димитров болон бүжгийн багш Хайнц, Габриель Хейденрейх нарын уран бүтээлчид оролцох юм. Энэхүү үйл ажиллагааг Бээжин дэх Австрийн ЭСЯ, НЗДТГ дэмжин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top