Энэтхэг, Египетэд 45 градус хүртэл халж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Энэтхэг улсад ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Ойрхи-Дорнод даяар мөн агаарын хэм нэмэгдэж, улмаар энэхүү бүс нутагт хэт халалт нэмэх 40-өөс 45 хэмийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Египетийн нийслэл Каир хотноо өдөртөө нэмэх 45 градуст хүртэл халж байна Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ жил олон улс оронд хэт халалт тохиох төлөвтэй байгаа аж. Ливи улсад ч агаарын хэм нилээд өндөр байгаа бөгөөд үүнээс үүдэн ард иргэд гэртээ агааржуулагч ажиллуулж боломжтой бүх аргаар өрөө тасалгаагаа хөргөхийг оролдож байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top