Коммент:Хоёр тэмбумаар Же Ло-г авчирч дуулах уу, хотоо бохирт живэхээс аврах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

“Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр болох шоунд оролцуулахаар дуучин Жениффер Лопесыг нэг сая ам.доллар /хоёр тэрбум төгрөг/-аар урих болжээ" гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болжээ. Учир нь эдийн засаг хямарсан, Улаанбаатар хот бохиртоо живэх дээрээ тулаад байгаа энэ үед хоёр тэрбум төгрөг зарцуулж гадны дуучныг авчирч дуулна гэдэг цаг хугацааны хувьд байж боломгүй зүйл гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгээд ч улсын зардлаар бол бүр дэмий" гэж энэ мэдээллийг хүлээж авах хэсэг байгаа бол "Жил бүр дэлхийн одууд ирж дуулбал түүний дагаад жуулчид олноор ирнэ. Ер нь цаашдаа наадмыг дэлхийн хэмжээний фестивал болгож, олны анхааралд оруулъя гэвэл дэлхийн оддыг Монголд урих нь зөв" гэх хүмүүс мэдээж байна. Тиймээс энэ удаагийн “Коммент” булан 2 тэрбум төгрөгөөр дэлхийн оддыг урих эсэх дээр олон нийтийн байр суурь ямар байгааг сонирхлоо.

Д.Золбоо ‏@zobonod  17h17 hours ago

  • Хаха наадмын нээлтийг дагасан шуугианаар Монгол өгзөг хөдөлгөөн байгуулагдах нь байна шүү. Гоё монгол өгзөг зөндөө л гэж байна.

 Түмэнбаатар Бүдээхүү ‏@budeekhuu  16h16 hours agoMongolia

  • Монголд ирж борчуудын хоолны мөнгийг булаахыг санаархсан ЖеоЛо ирэхээ больсон гэнэ шүү,нөхдөө#Ашгүй гэж:-))

 ХАЛХАН ‏@xalxan  16h16 hours agoMongolia

  • Та нарт ер нь хэн JLO-г авчирна гээд хэлцийн арай туйлшираад байна уу, гүү юу ???

Ноёхон ‏@amrjrglb  16h16 hours agoMongolia

  • Монгол наадамд БӨХ МОРЬ СУРаа үздэг биз дээ..нүцгэн хүүхэн яриад байх юм. Шинэ төрөл юмуу.

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi  17h17 hours ago

  • Тэр авгайг жуулчин дагуулна гэж ямар бөө нь зөвлөсөн юм бол дөөө....ирвэл ирэг л дээ...

MNGllBaatar ‏@MNGllBaatar  16h16 hours ago

  • Ирэхгүй бол зарцуулах байсан мөнгөөр юу хийснээ бас тайлагнадаг бол шударга..!!жишээ нь дарга нарийн хуушууранд 10сая гээд л..

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi  16h16 hours ago

  • Харин тийм ээ...тэгж л их илүүдээ гарсан мөнгөтэй болсон бол хийх юм олон байна аа.

ГАНЖИЙ ‏@gan_jii  1m1 minute ago

  • Халуун усгүй. Цэвэрлэх байгууламжгүй байж намайг урьчихаад доромжлоод байх юм, хаха

Билгүүн ‏@Gumpaa  16h16 hours ago

  • Же Ло-г авчирах мөнгөө шаардлагатай хүмүүст нь зориулчих. Би үнэгүй дууулаад өгий наадмын нээлтэн дээр. Шалдан байсан ч дүүрч. Нара стаял.

Монгол овогт ‏@bayanmunkh6  16h16 hours agoMongolia

  • Ноднин Питбул гээл солиорсон энэ жил арай томроод авчээ, бас ккк.

Author ‏@Batsugar1  17h17 hours ago

  • Худлаа бак бак өгзөгтэй Же Ло этрээр яадын манай Нара л гоё :P
  • ЖЛо-д 1 сая ногоон өгөөд талбай дээр үнэгүй тоглуулчихвал үнэн саак реклам болно доо. Хавь ойрын гарууд бүгд ирээд олон сая ногоон орж ирнэ

Монгол Жокер ‏@JokerMongol  17h17 hours ago

  • Наадмаар Жениффер Лопесыг дуулуулах гэж 2 тэрбум өгч байхаар эмэгтэй гишүүдээ дуулуул Рт .

Хаш ‏@hashshake  1d1 day ago

  • Наадмын ганц концертоороо төрийн хишиг хүртэгсэд үнэгүй тоглочихдог байх хэрэгтэй ш дээ гэж гурав дахь жилдээ биччихье даа.

Аанхаа ‏@Aanxaa  17h17 hours ago

  • Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хойноо хүмүүст тооны давтлага үнэгүй өгч буян үйлдэнэ ээ. Арай ийм тэнэг байж болохгүй ээ.
  • Эерэгээр харцгаая: ЖЛО ирнэ гэхээр оддыг дагадаг фенүүд нь ирнэ... Манай наадмын тасалбар хямдхан болохоор цаадуул чинь хямд үзчихье гээд л ирнэ

Дашдондог БОРОЛЗОЙ ‏@borolzoi  17h17 hours ago

  • Же Ло одоо битгий ирээсэй, ирлээ ч та нар Жело эгчийн сэтгэлд юм хийгээд явуулчих улс шиг байна кк.

ГАНЖИЙ ‏@gan_jii  17h17 hours ago

  • Гадны оддууд Монголд ирвэл том сурталчилгаа болно. Сурталчилгаанд 1 сая доллар зарцуулахад бол байдаг л зардал. Жуулчид ч нэмэгдэнэ.

Дашдондог БОРОЛЗОЙ ‏@borolzoi  17h17 hours ago

  • Монголчууд бид дэндүү харамч болжээ. Гадныхнаас нүүрсээ, өөрсдөөсөө газраа, наадам хийх зардлаа харамлана гээд явж өглөө л дөө, ха ха.

Батжаргал ‏@ebatjargal_16  18h18 hours ago

  • За гео Жэйло судлаачдаар юу байна. Уг нь дажгүй сайхан дуучин хүн юм байгаа юм. Монголд нэр хүнд нь засгаас болж аймаар уналаа тэ?

Дашдондог БОРОЛЗОЙ ‏@borolzoi  18h18 hours ago

  • Сугалаанд хожоогүй мөнгөний төлөө хэрүүл хийдэг хошин шог шиг ирээгүй дуучны төлөө бид энд баахан хэрүүл хийв, бид ийм л зугаатай ард түмэн.

Монгол хүн ‏@MGLianfreedom  18h18 hours ago

  • Мээмтэй Монгол хүүхнээ дуулуулах уу, Бөгстэй гадаад хүүхэн дуулуулах уу энтр :))))))))

  • Дуучин Наран бол үнэн рок ш дээ....юун Ж.Ло...Ж.Лод сая ногоон өгөх тухай ярьсан мөртлөө Наранг үнэгүй дуулуулчих ч гэх шиг...Наранд бүр сайн мөнгө төлөх хэрэгтэй ш дээ...  Аялал жуулчлал Же Логоор дамжиж баахан мөнгө оруулж ирэх гээд байгаа юмаа даа. Үгүйдээ, нэг хэсэгтээ Монголд очсон гэж шуугиад л өнгөрнө...

https://www.facebook.com/tserenenebish?fref=nf

  • Ж.Лог үздэг хүмүүс зугаа, цэнгээн талдаа харин Монголыг сонирхох зорчигчид улс үндэстний язгуур урлаг сонирхох илүү магадлалтай...Тэд чухам шоу цэнгээнээс өөр зүйл үзэж мэдрэхийг тэмүүлэгчид. Аялал жуулчлалийг ойлгодоггуй хүмүүс ингэж амны хэрээр ярьж мэдэмхийрдэг...

https://www.facebook.com/tserenenebish?fref=nf

  • МSC , Таван Богд хэнч байдгийн хувийн хэвшил Ж.Лог Монголд авчирна гэсэн бол энд хэн ч маргалдахгүйгээр барам талархах байлаа...Баян хүн лаагаа иднэ үү, луувангаa иднэ үү? маньд хүртээлгүй гэж харна...Гэтэл Монгол түмний цэнгэлийн манлай болсон наадмаар сэгси симбол хүүхнийг тарчиг төсөвтэй өрөндөө дийлдсэн Монгол улс улсын зардлаар авч ирэх санаа нь түмний бухимдлыг төрүүлээд байгаа юм.  За тэгээд тойргоос гараад CNN-д төлөх мөнгө хэмнэгдэнэ нтр гээд далийв...Ж.Логоор дамжиж жуулчид нэмэгдэхгүй...мань мэт шиг энэ ажилд чанагдсан хүмүүс гадарлахтайгаа...

https://www.facebook.com/tserenenebish?fref=nf

  • Ж.Ло-г авчирна авчрахгүй, ирнэ ирэхгүй гэсэн маргаан өрнөж байгаа юм байна шүү дээ.Тэр жил бас л баян ядуугаа дуудалцаад л авчирвал бөөн сэтгүүлчид дагалдаж ирээд монголыг мандуулаад өгнө энэ тэр гэж байгаад Жулиа Робзртсийг авчирсан байхаа .Бат-Үүл дарга өвдөгийг нь үнсэж гэнэ гэсэн мэдээнээс өөр юм дараа нь гараагүй дээ. Гэхдээ энэ мэдээ манай шар сонин дээр л гарсан. Гадаадын хэвлэл мэдээлэл монголын нэг хижээл эр Жулиаг үнсэж гэнэ гэж мөн мэдээлнэ дээ. Нөгөө орлого олсон барьсан эсэх талаар таг чиг л өнгөрсөн. Төв аймгийн нэг малчин өвгөн эмгэн хоёр харин зурагтаар гарсан билүү сонинд зураг нь гарсан билүү. Тиймэрхүү юм болоод л өнгөрсөн. Энэ Ло-г тойрсон шуугиан тийм л юм болохын дохио.

https://www.facebook.com/enkhbold.dorjzovd?fref=nf

  • Хэрвээ гэрээгээ хийчихсэн бол энд маргах хэрэг байна уу?Бурханы сургаальд бий шүү. Хэрэв юуг ч өөрчлөх боломжгүй бол зовж шаналаад яана. Орхи. Өөрчлөх боломжтой бол мөн л шаналах хэрэг юун.

https://www.facebook.com/shuudertsetseg.baatarsuren?fref=ufi

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyun(182.160.42.40) 2015 оны 06 сарын 16

hudlaa medeeleld itgeh hereggui zugeer sensatsi bgaa oilgomjtoi tsuurhald itgeed buun yum bolood bh yum yu gej jo li mongold iereh ve de mongoliig soninrhoh gadaad ter tusmaa oduudad bodol bhgui

0  |  0
ha ha ha(87.139.41.163) 2015 оны 06 сарын 06

J Lo-g avchraad Nara-tai barilduulaad yalagdsanaar ni Jorlongoo zeverluuley

0  |  0
H(150.129.140.189) 2015 оны 06 сарын 05

manai zasgiin gazar delhiig avrah muruudliin bagtai adilhan humuus, iim ih bayalagtai iim tsuuhun huniig iim yaduu amdruulna gdg mash ih uhaan shu enetheg hyatad orosiin turiin tergunuud mongold ene humuusiig amdar ni haraah gj irsen shd kkk

0  |  0
Top