Та эрүүл мэндийн даатгалаас жилд 1800000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулах эрхтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Уншигч та бүхэндээ бид өөр тутмын амьдралд чинь зайлшгүй хэрэг болох төр засгийн үйлчилгээний талаарх түгээмэл асуултуудад хариулт болох мэдээллийг өгч байхаар боллоо. Энэ удаа бид эрүүл мэндийн даатгалтай холбоотой түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

1.Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? 

Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 117 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

2.Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яахвэ?  

Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн үзлэгийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 15000 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт ньтөлдөг.

3.ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийхүү?

Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу сард 55000 төгрөг хүртэлх төлбөрий ноношилгоо, шинжилгээ Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмнэлэгт хийлгэх эрхтэй. Мөн Даатгуулагчийн тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээнүүдийг багцлан нэг удаад улирлын зардлын хэмжээ хүртэлх төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, Даатгуулагч сард 55000 төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэдэг байсан бол 2015 оны 01 сарын 01-ээс 1 удаад улирлын дүнгээр буюу 165000 төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжтой болсон байна.

4.Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?   

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

•    Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

•    Амбулаторийн тусламж, үйлчилгээ

•    Оношлогоо, шинжилгээ

•    Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ

•    Нөхөн сэргээх эмчилгээ

•    Хөнгөвчлөх эмчилгээ

•    Уламжлалт эмчилгээ

•    Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

5.Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлээ төлсөн  ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө. Үлдсэн 85-90 хувийгнь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцах иргэд буюу тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, 0-16 насны хүүхэд /ЕБС-д суралцаж байгаа бол 18/-ийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас 100%  хариуцан төлнө.

6.Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнөүү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээс үйлчлүүлэх эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 20-80 хувийн буюу 120-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

7.Эрүүл мэндийн даатгал төлж байх хугацаанд хэдэн удаа бүрэн үзлэгт хамрагдах боломжтой вэ?

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна. Даатгуулагч та урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.

8.Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

9.Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

16 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг төрсний гэрчилгээгээр нь үзүүлдэг. Иймээс 16 хүртэлх насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

10.Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хичнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?

Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1800000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

11.Тархины мэс засалд ороход маш их зардал гардаг. Үүнийг даатгалаас хариуцах уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар буюу даатгуулагчийн өвчний онош, өртгийн жин нэг даатгуулагчдад ногдох зардлын хэмжээг баримтлан төлбөр төлдөг. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг, өртгийн жингээс хамааран 145500-804090 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж,  үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлдөг. Хэрэв даатгуулагч улсын эмнэлэгт “Тархи нугас, захын мэдрэлийн мэс засал”  (“G00-G99” оношийн код) хийлгэсэн тохиолдолд 696930 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлнө.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэлэг сүүгий(66.181.161.25) 2018 оны 12 сарын 11

гадуур томограф дижитал рентген хэвтэж байхдаа хийлгэсэн яаж юу бүрдүүлж сангаас мѳнгѳѳ авах вэ

0  |  0
наран(103.229.120.103) 2015 оны 07 сарын 17

ахмад настан хүмүүс үе солиуллаж урьдчилгаа мөнгө 100/ төлж хийлгэж байна энэ шинэ даатгалын өөрчлөлтөнд даатгалаарааа хийгэж болох бол уу

0  |  0
ariunsanaa (112.72.13.213) 2015 оны 07 сарын 16

ulsin emneleg gj zaasan yumu mongold bga huviin amneleger mes zasal hiilgehed yah ve

0  |  0
Боогий(112.72.13.142) 2015 оны 06 сарын 16

Эрүүл мэндийн даатгалын мөнгийг хүмүүст ямар нэг нөхцөлтөйгөөр буцаан олгодог уу?

0  |  0
Алтаннавч(43.242.243.217) 2015 оны 06 сарын 11

Эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлж болох уу?

0  |  0
uugii(117.111.12.173) 2015 оны 06 сарын 11

Hervee gadaadad undur urtugtui mes zasal hiilgesen bol yaah ve? Mongold daatgalaa buren tulsun hun

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.125) 2015 оны 06 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top