Үрчлээтэй тэмцэх үнэгүй зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Хөгшрөлттэй тэмцэх түрийвчнээс гадуур аргууд ч бас бий. Эдгээр үнэгүй “эмчилгээ”-нүүд нь чамайг дотроосоо залуужиж, жавхаажихад туслах болно. Үрчлээтэй тэмцэх үнэгүй төлөвлөгөө Зөв гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглээд, нарны хурц туяанаас холуур байхыг үрчлээ үүсэхээс сэргийлэх цорын ганц арга хэмээн үздэг байсан цаг саяхан. Гэвч үүнээс ч илүү үр дүнтэй нэг арга байна. Энэ бол илүү ухаалаг амьдрах явдал юм. Судалгаагаар, стресст өртөмтгий бүсгүйчүүдийн арьсанд неуропептид (арьсны мэдрэлийн эсийн төгсгөлд орших бодис) ялгарч, хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна. Харин сайн мэдээ дуулгахад: Эдгээр ядаргааны молекулыг үгүй хийх амархан, үнэгүй аргууд бий гэнэ. Дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, залуу харагдахаасаа гадна өөрийгөө залуугаар мэдрээрэй. Амьсгалаа аваад… одоо гаргаад… Биднийг яарах тэвдэх үед бие махбодид маань стрессийн шинж тэмдгүүд үүсдэг. Зүрх савлаж, цусны даралт ихэсч байгаа нь мэдэгдээд эхэлвэл бушуухан шиг гүн амьсгаа аваад гаргаарай. Бүр болохгүй бол амьсгалын дасгал хийсэн ч болно. Ингэх нь бидний мэдрэлийн эсүүдийг тайвшруулж хариугүй ялгарах гээд байсан неуропептидийн “дайралт”-ыг зогсоох болно. Амьсгал авахад хэвлий чинь агаараар дүүрч, гаргахад буцаад хавтгайрч байвал чи зөв амьсгалж байна гэсэн үг. Гялс угаа Ажлаасаа тараад гэртээ очмогцоо нүүрээ угаа. Зарим бүсгүйчүүдэд маань нэг мөсөн шөнө унтахдаа л нүүрэндээ ус хүргэх муу зуршил тогтсон байдаг. Энэ нь өөрөө ч мэдээгүй байхад чинь арьсыг чинь стресстүүлж хөгшрөлтийн явцыг түргэсгэнэ. Сексийн хэмжээг ихэсгэ Секс хийх үед эмэгтэйчүүдийн биенд бета эндорфин ялгардаг. Энэ нь стрессийн кортизол буурахад онцгой нөлөөтэй бодисууд болох коллаген, окситоцины хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Хэдий чинээ их энгэр зөрүүлнэ, төдий чинээ чи залуугаараа харагдана. Хөдөлгөөн багатай дасгалыг туршиж үз Йог зэргийн дасгал нь чиний мэдрэлийн эсүүдийг тайвшруулах нь мэдээж. Гэвч өдөрт 90 минут маттрасстай нөхөрлөх нь чамд хэцүү байвал, санаа зовох хэрэггүй. Дасгалын тайвшруулах үр дүн нь, нэг дор хэр удаан хийснээс биш, харин хэр тогтмол хийдгээс шалтгаалдаг. Долоо хоногт 5-хан удаа, 10 минутаар йогийн сунгалтын дасгал хийх нь кортисолын хэмжээг багасгана. Хөдөлгөөнгүй дасгал хиймээр байна уу? 10 минут бясалгахыг зөвлөж байна.Нүдээ аньж, гүн амьсгаа аваад, биеийнхээ бүх булчингуудыг сулла. Толгой дотроо төлөвлөгөө боловсруулахаас зайлсхийж, “Би тайван байна” гэсэн үгээр бодлоо дүүргэ. Зурааснуудыг массажаар арилга Зөв цэгүүдийг “хөндөж” чадвал 5 минутын нүүрний массаж арьсыг толийлгодог. Чи нүүрний хавангаа бууруулахыг хүсвэл шингэн зангирдаг цэгүүдийг олж иллэг хийх хэрэгтэй. Хоёр гарынхаа долоовор болон дунд хуруунуудыг нийлүүлж бариад, чихнийхээ доохно хэсгээс эхлүүлэн тойрог маягаар илж, эгэмний яс хүртэл явулуна. Энэ дасгалыг 5 удаа хий. Дараа нь толгойгоо ү ялиг өргөж, эрүүнийхээ доод талаас хоёр чихнийхээ доод тал хүртэл массажил. Хэрэв нүдний чинь эргэн тойрон хавдсан бол дотор ирмэгээс нь гадар ирмэг хүртэл иллэг хий. Шанаанаасаа эгц доошоо иллэг хийгээд, толинд харж өөрийгөө хэр залуу болсныг гайх.

emch.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top