С.Жавхлан ”Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Дуучин С.Жавхлан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 423 дугаар ангид хоригдож байгаа юм. Ц.Мөнхбаяр нь 2013 онд Төрийн ордон руу буу агссан орсны улмаас ийнхүү долоон жилийн хорих ялаар шийтгүүлээд ялаа эдэлж буй юм. С.Жавхлан дуучнаас улс төрлүү эрчимтэй орж өнгөрөгч сонгуулиар өөрийн нутгаас нэр дэмшсэн ч амжилтыг эс олсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-д эргэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1506(122.201.24.59) 2015 оны 06 сарын 24

энэ хүнийг сулла. :-bd

0  |  0
НСН(203.91.117.4) 2015 оны 06 сарын 23

Эрхэм хүндэт ерөнхийлөгч Элбэгдоржоо та улс оронд минь оруулах ёстой татвараа төлөөгүй, Монгол орныг минь нулимж бсан харь орны луйварчинг эвээж өршөөгөөд байдаг байж яагаад эх орон , Монголоо гэсэн Монгол хүн өөрийн үзэл бодлоо буруу илэрхийлсэнийхээ төлөө шоронд хоригдож бхад өршөөл эвээлээ үзүүлж яагаад болдоггүй юм бэ? Таны ярих дуртай үзэл бодлоо уралдуулж буруу зөвөө ярилцах яасан бэ?, 25 жилийн өмнө та бүхэн шиг нөхөд , төр бариж бсан бол эрхэм та одоо хаа бх бсан болоо....

0  |  0
Top