Ч.Сайханбилэгийн найз, “Модерн Номадс”-ын М.Есөнмөнх наадмын продюсерээр ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуай энэ жилийн наадмын ерөнхий продюсерээр ажиллахгүй гэж мэдэгдсэн нь цаанаа учиртай байжээ. Өнгөрсөн жилийн наадмыг Д.Сосорбарам гуай найруулсан. Харин энэ удаад шинэ Ерөнхий сайдтай болсон учир шинэ хүн найруулахаар болжээ. Учир юу хэмээвээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн багын анд, “Модерн Номадс” сүлжээ рестораны эзэн М.Есөнмөнх энэ наадмын ерөнхий продюсерээр ажиллахаар болжээ. Жил бүр наадам зохион байгуулахад олон зуун саяар нь төсөвлөдөг бөгөөд үүнээс завшдаг хүмүүс ч олон. Мэдээж ерөнхий найруулагчид хамгийн их хувь оногдоно. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын багын найз гэсэндээ бизнесээ ивээн тэтгүүлж, басхүү одтой яваа М.Есөнмөнх энэ удаад наадмын продюсерээр ажиллах нь. Тэгэхээр наадмын хэдэн өдөр “Модерн Номадс” мөн адил хуушуур, ундаа зарах бололтой. Үүнээс өмнө М.Есөнмөнх найзуудынхаа дэмжлэгтэйгээр “Оюу-Толгой”-ын ажилчдад “Модерн Номадс”-ынхаа хоолыг шахах болсон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лундаа(103.26.195.227) 2015 оны 06 сарын 23

Иймэр хүү татвар төлөгчид, хандив өргөгчдийн мөнгийг танил тал, найз нөхрийн дэмжлэгээр идэж уудаг хүмүүсээс яаж салах вэ? Энэ төр, төрийн ажил явуудпаг төрлийн албан нэртэй авлгагчдад хариуцлаг хүлээлгэх цаг болжээ

0  |  0
agvaranz(112.72.13.99) 2015 оны 06 сарын 23

olon hunii holsiig shimj holjson ene met humuuseer damjin toriin bodlogiin helhee aldagdaj bna da.ochuuhen baga calin ogch asar ih ashig oyu tolgoigoos oldog baisan ni oilgomjtoi haragddag shu de.tend ajillaj baih uedee asar olon salbaruud neesen. odoo tosviin mongoor garaa ugaaj tumen olniig undesnii bayraar ni doromjloh ni dee.

0  |  0
saihan(202.72.245.252) 2015 оны 06 сарын 23

bayartsogtiin naiz geldee

0  |  0
Top