Улиасны хөвөн хүний биед сөрөг нөлөөгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Улаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас ажээ. Зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг байна. Энэ нь эм улиасны үр гэсэн үг бөгөөд байгалийн жамаараа модны үржил явж байгаа учраас гаргахгүй байх боломжгүй аж. Өнгөрсөн жилээс холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээ авч эхэлжээ.

Тавдугаар сараас модны хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрсан байна. Ингэж тайрах нь унгиралтай тэмцэж байгаа нэг хэлбэр аж. Мөн эм улиасны молцогийг түүх ажил ч хийж буй юм байна. Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гардаг ажээ. Хүмүүс улиасны хөвөн  харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(182.160.0.214) 2015 оны 06 сарын 24

Harshil hodolgodog shuu dee .yaah gej ingej hudlaa chalch drag bnaa. Zahiragch uhaantai buural tolgoit ajlaa hiij chadahgui hudal medeelel taraalgaad.ene jil harin yostoi yu ch hiigeegui shuu.mod tairch bhig garaagui .

0  |  0
Top