Хаалттай замын мэдээллүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх замд инженерийн дэд бүтцийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр  хүртэл замыг энэ сарын 21-нээс эхлэн хаажээ. Энэхүү замыг ирэх долдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хааж засварын ажлыг хийнэ.

Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна.

Зам хаалттай байх хугацаанд:Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгоно. Нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулна.Улиастайгаас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг өргөтгөж, шинэчилэхээр болсон. Мөн нэг метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойг солино. Зургадугаар сарын 13-ны 08 цагаас зургадугаар сарын 29-ны 07 цаг хүртэл энэ чиглэлийн замыг хэсэгчлэн хааж  байгаа. Авто заам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байна.

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэж байна. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top