Ч.Сайханбилэг АНУ-ыг зорилоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Санкт-Петербургийн уулзалт оролцох үеэрээ зээл хүсч, авахаар болсныгоо ОХУ-д хийсэн айлчлал үр дүнтэй боллоо хэмээн дүгнэн суусан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлахаар мордлоо. Тэрбээр энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын айлчлал хийх бөгөөд тус улсын нийслэл Вашингтон хотод ажиллах юм байна. Энэ үеэрээ Ч.Сайханбилэг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Худалдааны сайд Пенни Притцкер болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассон, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзах аж. Мөн "Майкрософт" корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцах бөгөөд 25-ны өдөр Монгол-Америкийн бизнес форумд оролцож, үг хэлнэ. Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпораци, Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийн удирдлагуудтай уулзалт хийнэ. Харин айлчлалынхаа төгсгөлд Нью-Йорк хотод зочилж уг хот дахь Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржоо(119.40.98.162) 2015 оны 06 сарын 23

Тэнэж байхаар ажилаа хийгээч ээ. Зардал хааанаас гараад байна аа. Цалингаатавьж чадахгүй боллоо шүү дээ, арй ч дээ

0  |  0
Top