Марадона ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Дэлхийн болоод Аргентиний хөлбөмбөгийн амьд домог Диего Армандо Марадона Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр болсноо мэдэгдлээ. ФИФА-гийн дээд удирдлагуудтай холбоотой авлига, хээл хахуулийн дуулиан дэгдэж буй энэ үед Марадонаг уг холбооны тэргүүнд Латин Америкийн нөлөө бүхий удирдагчид зүтгүүлж эхэллээ. Энэ сарын эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро анхлан Диего Марадонаг ФИФА-д нэр дэвшихийг санал болгосон бөгөөд одоо түүнийг хүчтэй дэмжиж эхэлжээ. Ямартай ч, ирэх 2016 оны эхээр ФИФА-гийн швейцарь гаралтай ерөнхийлөгч Зепп Блаттерийг оронд суух хүнийг сонгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top