Төрийн 167 үйлчилгээ цахим системд холбогдоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгажээ. 

Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна.

Төрийн үйлчилгээний цахим систем нэвтрүүлснээр www.ezasag.mn цахим хуудсаар дамжуулан иргэд  төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүртэх боломж бүрдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top