Тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд ихэнх тохиолдолд хандив, тусламжид ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгах боломжгүй байдгаас өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй болдог. Эмнэлэг, боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг гадаад улсын төрийн бус байгууллагаас хандивлах тохиолдолд тус бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд эмнэлэг, бүх шатны боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэж, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хандив, тусламжийг  хугацаанд нь авах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top