МАН-ын сайд нарыг огцруулах эсэхийг өнөөдөр шийднэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ыг Засгаас гаргах тухай яригдаж эхэлсэн билээ. МАН-ын гишүүд Засгийн газрын бодлогын эсрэг суртал, ухуулга хийж, сөрөг хүчний байр сууринаас хандсаар байвал ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ мэдэгдсэн.

Энэ дагуу тус намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газарт хамтарсан гэрээг нягтлах тогтоол гаргажээ. Уг тогтоолд “АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэги даалгасугай” гэсэн байна.

 Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар албан ёсоор уулзаж энэ талаар санал солилцжээ. Харин хоёр талын ажлын хэсэг өнөөдөр уулзаж гэрээний хэрэгжилтэд дүгнэлт хийн МАН-ын сайд нарыг огцруулах эсэх асуудлыг ярилцаж, дүгнэлт гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhhhhhhhhhhhhhh(103.10.21.98) 2015 оны 06 сарын 24

УИХ аар баталсан хамтарсан ЗГын үйл ажиллагааны хөтөлбөр анхнаасаа буруу байсныг би баримт жишээгээр баримтжуулан ерөнхийлөгчийн нэр дээр явуулж байсан боловч нэгч хариу ирээгүй юм аа Анхнаасаа логикийн болооод бодлогын найруулгын зэрэг маш их алдаатай хөтөлбөр байсан жишээ нь Зөв монгол хүүхэд , гадаадын хөрөнгө оруулалттай компанийг цэгцэлнэ гэх зэрэг буруу монгол хүүхэдтэй байсан юм уу TOYOTA SAMSUNG г манай улс цэгцлэх юмуу эсвэл гадаад улстай дайтах гээд басан юм уу

0  |  0
Top