АНУ-ын зэвсэгт хүчинд алба хаадаг монгол залуу эх орондоо түр иржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 20-нд Монгол Улсаас уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд 2015” олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхэлсэн билээ. Энэ сургуулилтад АНУ-ын зэвсэгт хүчин урьдын адил оролцож байгаа ба тус улсын зэвсэгт хүчинд алба хаадаг Монгол залуу сургуулилтад оролцохоор эх орондоо иржээ. Өдгөө 28 настай Гүнболдын Лигдэн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ирсэн бөгөөд түүнтэй уулзахаар гэр бүлийнхэн нь очиж зургаа татуулжээ. Г.Лигдэн нь АНУ-ын Зэвсэгт хүчний 25 дугаар Явган дивизийн 1 дүгээр Дайралтын бригадын 21 дүгээр Явган цэргийн хорооны 3 дугаар батальоны явган цэрэг аж. Дашрамд дурдахад, Г.Лигдэн “Би АНУ-д очиж сурах болсондоо үнэхээр их баярласан. Монголд байхдаа Холливудын кино их үздэг байсан. Би Арнольд Шварценеггер, Сильвестер Сталлоне, Жан Клод Ван Даммын кинонуудыг үзэж өссөн дөө. АНУ-ын тухай хэвлэл мэдээллээр их гардаг” гэж ярьжээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.157) 2015 оны 06 сарын 24

tiim bna . ligdengiin huu . byambiin renchin guyain ach ligdengiin huu geheer guch ni boloh yum bna

0  |  0
Цэндпүрэв(112.72.13.37) 2015 оны 06 сарын 24

Лигдэнгийн Гүнболд гэх байлгүй дээ. Энэ сайхан мэдэмхийрчээ

0  |  0
cxcvh(43.242.243.135) 2015 оны 06 сарын 24

Ligdengiin gunbold bailguidee byambiin renchingiin ach yum u u guch boloh bhda

0  |  0
Top