Америк дахь монголчууд фестиваль зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

АНУ-ын Лос-Анжелес хотод жил бүр Бадамлянхуан фестиваль болдог бөгөөд уг фестивалийг АНУ-д ажиллаж, амьдардаг Азийн орнуудын төлөөлөл зохион байгуулаад уламжлал болжээ. Харин энэ оны буюу 35 дахь удаагийн Бадамлянхуан фестивалийг Монгол буюу АНУ дахь Монголчууд зохион байгуулахаар болжээ. Уг фестивалийг зохион байгуулах үүргийг Лос-Анжелес хот дахь монголчууд хүлээж байгаа бөгөөд уг хотод 2000 орчим монгол хүн байдаг аж. Ирэх долдугаар сарын 11, 12-нд Лос-Анжелес хотын “Эко Парк Нуур”-т болох энэхүү фестивалийн үеэр зохион байгуулагч орон өөрсдийн соёл, зан заншил, хоолыг сурталчилдаг байна. Жил бүрийн долдугаар сарын дундуурх амралтын хоёр өдөр болдог уг фестивалийн үеэр монголчууд гаднынхныг гайхшруулах олон зүйл бэлдэж байгаа ба энэхүү баярын үеэр АНУ дахь монголчууд цугларч уулзах аж. Дашрамд дурдахад, өнгөрөгч оны фестивалийг Филиппинчүүд зохион байгуулж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top