Хуучин циркийн шатсан шалтгааныг тогтоогоогүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Циркийн сургуульд гал гарсан. Галын дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  Гал унтраах 14, 34  дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж, гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит тус циркийн сургуульд /хуучин цирк/ дээвэр, дотор талд эд зүйлс шатаж байсан аж. Гал түймрийг бүрэн унтраасны дараа тус сургуулийн эрхлэгч, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн байцаагчид хэргийн газрыг хүлээлгэн өгчээ. Одоо гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор галын шинжээч нар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  мөрдөн байцаагчтай хамтран хэргийн газар үзлэг хийж ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top