МАН-ыг Засгийн газраас хөөх эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар МАН-ын гишүүд Засгийн газрын бодлогын эсрэг суртал, ухуулга хийж, сөрөг хүчний байр сууринаас хандсаар байвал ёс зүйн хариуцлага хүлээлгэж, МАН-ын сайд нарыг огцруулах хэмжээний асуудлыг хэлэлцэнэ хэмээн анхааруулж байсан. МАН-ынхан албан тушаалд хүнээ томилох тал дээр сайн ажиллаж гэрээгээ биелүүлсэн. Харин тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр гэрээгээ биелүүлээгүй. Тиймээс хоёр намын Засагт хамтарсан гэрээг эргэж харах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Энэ дагуу тус намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газарт хамтарсан гэрээг нягтлах тогтоол гаргажээ. Уг тогтоолд “АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай” гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhhhhhhhhhhh(103.10.21.98) 2015 оны 06 сарын 24

УИХ аар баталсан хамтарсан ЗГын үйл ажиллагааны хөтөлбөр анхнаасаа буруу байсныг би баримт жишээгээр баримтжуулан ерөнхийлөгчийн нэр дээр явуулж байсан боловч нэгч хариу ирээгүй юм аа Анхнаасаа логикийн болооод бодлогын найруулгын зэрэг маш их алдаатай хөтөлбөр байсан жишээ нь Зөв монгол хүүхэд , гадаадын хөрөнгө оруулалттай компанийг цэгцэлнэ гэх зэрэг буруу монгол хүүхэдтэй байсан юм уу TOYOTA SAMSUNG г манай улс цэгцлэх юмуу эсвэл гадаад улстай дайтах гээд басан юм уу

0  |  0
Top