Шинэ төрлийн ”эбола” вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Шинэ төрлийн эбола вирус Сьерра Леоны нийслэл Фредмэн хотоод бүртгэгдсэн байна. Уг шинэ төрлийн эбола вирусээр хоёр хүн халдварласан бөгөөд биеийн байдал нь тун тааруу байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллэжээ. ДЭМБ-ын мэдээллэснээр Сьерра Леон улсыг эболагаас салах хүлээлгийн 40 хоногтоо шилжсэн хэмээн мэдэгдсэн ч ийнхүү шинэ төрлийн эбола бүртгэгдэж аюултай бүс нутагт дахин багтжээ.

Өнгөрөгч 2013 оны дундуур Баруун Африкийн орнуудад эбола вирус бүртгэгдэж, нийтдээ 11 мянган хүний аминд хүрсэн юм. Мөн 23 мянган хүн эболагийн халдвар авчээ. Сьерра Леон эболагийн улмаас 4700 иргэнээ алдсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын удирдлагууд эболаг бүрэн зогсоохын тулд орон даяар хөл хорио тогтоож, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top