Хэт халуунаас болж нас барагсдын тоо 612 болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24
Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэгийн бүс нутгуудад хэт халж, үүний улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 1000 гаруй хүн амиа алдсан билээ. Тэдний ихэнх нь настайчууд, ядуу иргэд байсан юм.

Тэгвэл ойрын өдрүүдэд Пакистанд нь ч мөн хэт халуун үргэлжилж, 700 орчим хүн нас бараад байгаа тухай олон улсын хэвлэлүүдэд нийтлэгджээ. Тус мужийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар нас барагсдын ихэнх нь Карачи хотын иргэд байгаа аж.

Түүнчлэн цаашид ч нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Карачи хотын хамгийн том эмнэлгийн эмч Франц пресс агентлагт өгсөн ярилцлагадаа тус эмнэлэгт эдүгээг хүртэл ойролцоогоор 3000 өвчтөнийг хүлээн авсан бөгөөд тэдний 200 гаруй нь нас барсан хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaihagch(122.201.21.240) 2015 оны 06 сарын 24

Mongold bolson yum shig bichih yum!

0  |  0
Top