Энрике Иглесиас, Николь Шерзингер нар Ази гаралтай

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Барууны соёл, урлагийн ертөнцөд од болон гялалзаж буй оддоос таны мэдэхгүй Ази гаралтай 10 алдартанг танилцуулья. Мэдээж эдгээр одод баруунд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Ази гаралтай одод юм. Дашрамд дурдахад тэдгээр дорно зүгээс гаралтай оддын эх нь голдуу Ази хүн байдаг бөгөөд гол төлөв Хятад, Япон, Филиппиний иргэд байдаг ажээ.


Энрике Иглесиас


АНУ-д амьдардаг Испанийн нэрт дуучин Энрике Иглесиасын ээж нь Филиппин хүн. 


Тайгер Вуудс


Мэргэжлийн гольфын ертөнцөд нэг хэсэг дийлдэшгүй байсан Тайгер Вуудсын ээж Тайланд хүн аж. Тайгер Вуудсын аав Вьетнамын дайны үеэр Тайландад байхдаа алдарт гольфчны ээжтэй танилцжээ. Сонирхуулахад, түүний ээж нь Тайланд, Хятадын эрлийз аж.  


Не-Ёо


Шаффер Чимер Смит буюу дуучин Не-Ёогийн ээж нь Хятад хүн.

 
Наоми Кемпбэлл


Хар ирвэс хочит супер модель Наоми Кемпбэлл 1990-ээд оны дэлхийн хамгийн шилдэг зургаан моделийн нэг бөгөөд Аав нь Хятад хүн. Наоми Кемпбэлл Хятад эцэгтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд эцгийнхээ Мин овог бус хойд эцгийнхээ овгоор овоглодог. Наомигийн ээж нь Ямайк хүн байдаг бөгөөд Миний дараа учирсан эртэйгээ Лондонд очиж тэнд Наомиг төрүүлжээ.


Ванесса Хаджен


Америкийн үзэсгэлэнт дуучин, жүжигчин Ванесса Хаджен Ирланд эцэг, Филиппин эхийн хүүхэд ажээ. Ванессагийн ээж нь Филиппин хүн ч бас Хятадын эрлийз аж.


Кеану Ривс


Канадын жүжигчин Кеану Ривс Ливанд төржээ. Түүний ээж нь Британи хүн учир Кеану Британийн иргэнд харьяалагддаг бөгөөд Кеану Канадын давхар иргэншилтэй. Харин АНУ түүнд хугацаагүй ногоон карт олгосон байна. Нэрт жүжигчний эцэг нь Хятад, Хавайн эрлийз аж.


Дин Кейн


Суперманы дүрээр илүү танигддаг жүжигчин Дин Кейний өвөө нь Япон хүн ажээ.


Кристин Кройк


Дур булаам, хүсэмжит эмэгтэй жагсаалтад үргэлж урдуур бичигддэг Канадын жүжигчин Кристин Кройк ээжийнхээ талаас олон цусны эрлийз. Түүний ээж нь Хятад хүн бөгөөд Японы эрлийз аж. Харин ээжийнх нь ээж буюу эмээ нь Хятад, Ямайкийн эрлийз. Харин Кристиний аав нь Нидерланд хүн аж.  


Кирк Хаммет


Бүх цаг үеийн хамгийн аугаа 100 гитарчин жагсаалтын 11-д бичигддэг Кирк Хаммет Филиппин, Ирландын эрлийз аж.


Николь Шерзингер


Дуу хөгжмийн ертөнцийн хатдын нэг Николь Шерзингер 1978 онд Хавайд төрсөн ба түүний ээж нь Хавайн уугуул иргэн. Харин аав нь Орос, Филиппиний эрлийз ажээ. Харин түүний хойд эцэг Герман гаралтай Америкийн иргэн Никольд овгоо өгчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Stay with this guys, you”re heinplg a lot of people.

0  |  0
(112.72.13.248) 2015 оны 07 сарын 20

Тиймээ хятадууд хийж бгаа,харин манайд аль эртнээс луугийн үр хөврөлийг суулгаад эхэлчихсэн.Мана

0  |  0
Зүгээр зочин за(202.55.191.34) 2015 оны 06 сарын 24

Хятадууд дэлхийг эзэлчихсэн байна шдээ

0  |  0
Top