Шадивлангийн замыг сонгоорой

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зургадугаар сарын 10-наас долдугаар дугаар сарын 8-ныг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажлыг хийнэ. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top