Тариалангийн бүс нутгуудад үүл буудаж бороо оруулах ажлыг эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

Ган гачиг ихтэй байгаагаас тариалангийн гол бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимжүүлж эхэллээ.Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахад пуужингийн нөөц дутахаар байсан бол Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийджээ.

“Ус цаг уурын станц, Байгаль орчны яамтай байнга холбоотой байгаа. Пуужингийн хэмжээ цөөн байснаас Сэлэнгэ , Дарханы ус цаг уурын станц зэрэг бусад аймгаас авчирч долоон сарыг дуустал хүрэлцэхээр болсон. Ирэх жил хүртэлх нөөцийг худалдаж авах асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдсэн” гэж ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top