Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өнөөдрөөс олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ. 

Хүй долоон худагт хуушуур худалдаалах зөвшөөрөл 200, хүнсний бараа худалдаалах 80 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж зарах 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгохоор болсон байна.

Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, шинжилгээний хуудас, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, асар майхны зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн харъяа дүүрэгтээ хандаж, зөвшөөрөлөө авч болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top