Наадмын тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг ирэх долдугаар сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэхээр болжээ. Жил бүр наадмын тасалбар авах гэсэн жирийн иргэд хонон өнжин дугаарлаж, багагүй зовсны эцэст худалдан авдаг нь нууц биш. Бүр жилд ганц тохиодог наадмаа үзэхээр хөдөөнөөс ирсэн иргэд 2-3 өдөр гудамжинд хонож тасалбар авч байсан удаатай. Тэгвэл энэ жил энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс баяр наадмыг зохион байгуулах комисс  наадмын тасалбарыг зохион байгуулалттайгаар худалдаалахаар болжээ. Түүнчлэн нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байхаар болжээ. Энэ нь наадмын тасалбарыг шаглагдахаас сэргийлж байгаа арга юм. Ямартай ч, энэ жилийн наадмын тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. Ингэхдээ саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талд суух суудлын тасалбар 16 мянган төгрөг байх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.73) 2015 оны 06 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top