Мьянмарын Ерөнхийлөгч манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

Мьянмар /хуучнаар Бирм/ Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд энэ оны сарын 28-30-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Мьянмартай 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын төрийн тэргүүн манай оронд айлчилж буй анхны тохиолдол болох гэж байна. Үүгээрээ энэ айлчлал түүхэн үйл явдал бөгөөд айлчлалын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзаж, ярилцах аж. Мөн энэ үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсэн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.73) 2015 оны 06 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top