Сүмо 2020 оны олимпод багтсангүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

2020 оны Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 22-нд хуралдаж, нэмэлт спортын төрлийн талаар авч хэлэлцэхэд Японы сүмо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулсангүй. Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан хотод спортын нэг төрлийг наадмын хөтөлбөрт багтаах эрх олгодог байна. Гэвч Токиогийн олимпийг зохион байгуулах хороо сүмо бөхийг дэмжсэнгүй. Уг хөтөлбөрт нийт 26 спортын холбоо нэрээ дэвшүүлснээс анхан шатны шалгаруулалтын дараа найман спортын төрөлд үлджээ. Тухайлбал, софтбол, боулинг, хаданд авиралт, сквеш, сёрфинг, каратэ, үшү, дугуйн тэшүүрийн төрлүүд багтжээ. Эдгээр төрөл ирэх наймдугаар сард болох сүүлийн шалгаруулалтад орохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.73) 2015 оны 06 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top