Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүллээ. Тэрээр шаардлагадаа "Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж танаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т заахдаа "Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд оруулсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний  авюулгүй байдлыг хангах баталгаа мөн" гэж заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015.05.08-нд санаачлан 2015.06.04-нд УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 17-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад албан бичиг хүргүүлснээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Иймд Үндсэн хуулийн ХХ зүйлд заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ залруулж, УИХ-ын хууль тогтоох үйл ажитллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.73) 2015 оны 06 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top