Улаанбаатарт 29 хэмийн дулаан

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

 

06 дугаар сарын 26-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус,  бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Үдээс хойш нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Хэнтийн хойд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 13-15  градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

2015 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 01-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

    27-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,      28-30-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top