Өнөөдөр болох үйл явдэл

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд

09:00 цагт Эрүү шүүлт болон гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг эхэлнэ. Ярилцлага, тодруулга авах боломжтой цаг- 10:30-10:45 Холбоо барих утас: 262902, 88110311

 

Централ Таурын хурлын танхимд

09:00 цагт Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, ЮНЕСКО /Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ГХЯ, БСШУЯ, ХЗЯ хамтран, Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэнгийн (ЮНИДРУА) Хулгайлсан болон Хууль бусаар Экспортолсон соёлын эд зүйлсийн тухай 1995 оны ЮНИДРУА-гийн Конвенцид Монгол улс нэгдэх боломжийг судлах дугуй ширээний уулзалт болох гэж байна. Холбоо барих утас 89010515

 

УДЭТ-ын урд

12:00 цагт Үндсэн Хууль-Үндэсний Зөвшилцөл цуглаан эхэлнэ. Уг арга хэмжээнд 800-1000 хүн урьдчилсан байдлаар оролцох хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн бөгөөд цугларалтад ирсэн хүмүүс тайван жагсаал хийж Чингисийн Талбай дээр арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Мөн жагсаалд оролцогчидын төлөөлөл Засгийн Газарт мэдэгдэл хүргэх юм.

 

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд

10:00 цагт Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран "Алтанбулаг-2015, Эдийн засгийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтын зорилго нь "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн төлөв, чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, шинээр гарч буй дүрэм журам, чөлөөт бүс дэх гаалийн эрх зүйн харилцаа, татварын орчин, хорио цээр, эрүүл ахуйн хяналт зэрэг асуудлыг зөвлөлдөхөд оршино. Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МХЕГ-ын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцоно. Утас: 70109090

 

Спортын төв ордонд

10.00 цагт  Монголын "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно. Монголын "Тамирчдын өдөр"-ийн арга хэмжээ энэ сарын 28-нд болох юм.

 

Чингисийн талбайд

11:00 цагт Олон улсын хоршоологчдын өдрийг тохиолдуулан Монголын хоршоологчдын нээлттэй-үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91102443, 94959990-аас лавлана уу! Баярлалаа.

 

Спортын төв ордны А зааланд

Ахмадын спортын анхдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа болно. Спортын анхдугаар наадмаар 5 төрөлд аварга шалгаруулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт “Номтой нөхөрлөе” клубээс жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг нартай хамтран хүчирхийлэл, зүй бус зүйлд уруу татсан кино бүтээлийг хүүхэд, багачуудад үзүүлэхгүй байхыг уриалж мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А Зааланд

10:00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Видео конврэнцийн нээлт хийнэ.

 

Төрийн ордны Их танхимд

15:00 цагт  Монголын бүх ЕБС-ийн захирлуудын чуулга уулзалт болно. Чуулганд БСШУ-ны сайд Л. Гантөмөр оролцоно. Энэ үеэр боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж буй Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем, түүний явц, үр дүнгийн талаар илтгэл тавигдана. 91913865

 

НМХГ-ын өмнөх талбайд

"Иргэн бүр эрсдэлгүй орчинд аян"-ны хүрээнд тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн худалдаа явагдаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Бүтэн өдрийн арга хэмжээ тул хэзээ ч ирж мэдээлэл авч болно. Утас: 91887887

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top