Оросоос Монгол эцгээ хайж захидал бичжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Оросын Саха улсын нийслэл Якут хотоос Монголд байгаа эцгээ хайж буй Елена Винокурова охинд туслахыг хүссэн олон оросууд байна. Тиймдээ ч түүний захиадлыг нийтэлсэн болов уу. Ингээд захидлыг хүргэе.


Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна. Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.


Ээж минь  Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа аавтай танилцсан гэдэг. Оюутан цагтаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдын гудамжинд \Ул. Польских Повстанцев\ байдаг. Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан ажээ.


Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хот, Орос улсаар түр зуур зорчин өнгөрдөг байв. Белорус улсаас мотоцикл худалдан авч контейнерээр Монгол руу илгээх худалдаа наймааны ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл монгол хоёр хүний нэг нь ийм нэртэй болов уу?
Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзынхаар орж миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ.

Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн (одоо 47–49 орчим настай). Би одоо 22 настай, намайг аавыгаа өвчсөн юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж мэдрэхийг хүсэх юм, мөн хэн нэгнийг “аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм.


Тэгвэл уг захидлыг нийтэлсэн Оросын сайт Елена охиноос аавынхаа овгийг мэдэх эсэх , гадаад төрх нь ямаршуу хүн байсан, зураг нь байгаа юу гэх мэтээр тодруулан  асуухад, «Хамбат гэдэг нэртэй гэж бодож явтал монголоор Ганбат гэж зөв бичдгийг , бас Ганбат  гэдэг нэр монголд маш түгээмэл байдгийг би саяхан мэдэж авлаа. Ээжийн ярьснаар бол 170 см орчим өндөртэй, намуухан дуутай , бага зэрэг махлагдуу залуу байсан гэсэн. Аавынхаа тухай өөр ямар ч зүйл би мэдэхгүй байгаа минь харамсалтай. Гэвч  танай сайтнаас туслах гэж хичээж бичиж байгаа хүн бүрийн комментыг уншаад аавыгаа олох байх гэсэн найдлага минь улам бат боллоо. Баярлалаа” гэж хэлжээ.


Эцэст нь хэлэхэд, оросууд тусалж буй энэ охинд туслаарай манайхаан.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэхийт(64.119.20.81) 2018 оны 11 сарын 17

За даа ганзагын үе шив дээ, хэцүү дээ мэдэгдэхийг хүсэх ч үгүй байж магадгүй юм, хүнд үеийн золиосны нэг л байна даа

0  |  0
Ug ni(103.229.120.46) 2015 оны 06 сарын 26

Ene ohinii aav ni baij magadgui hunii zurgiig ohinii fb ruu yavuulsan daanch pm eroosoo unshku yumoo.Yaaj holbogdohoo ch medku bnoo

0  |  0
уулзанаа(202.21.106.117) 2015 оны 06 сарын 26

намайг хүлээ /жди меня/ оросын ОРТ1 -н нэвтрүүлэг байдаг даа, хайх л хэрэгтэй дээ, олдоно доо.хаа нэгтээ байж байгаа байх, Охинтойгоо ч уулзана.Аав нь харин холбоо бариасай

0  |  0
ААВ(112.72.6.30) 2015 оны 06 сарын 26

ЭНЭ ЗУРАГТАЙ ЗАР ЖИЛ ГАРУЙН ӨМНӨ МАНАЙД ЦАЦАЖ БАЙСАН. ААВАА ОЛООГҮЙ ЮМ БОЛОВ УУ ЭНЭ ОХИН? САЙХАН ОХИН БАЙНА. ЭЭЖТЭЙГЭЭ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛЧИХГҮЙ ЮУ ДАА ХҮҮ МИНЬ.

0  |  0
Солонго(112.72.13.12) 2015 оны 06 сарын 26

Хөөрхий дөө.хүний үр болгон л адил шүү дээ.эцэг нь олдоосой доо.Хөөрхий....

0  |  0
Aav ni hurdan olh uz(76.16.174.6) 2015 оны 06 сарын 26

Aavtaigaa uulzaasai.Huurhun ohinii husel bieleh bha.Aav ni ch gesen ih bayarlana daa.Hunii amidral bayan saihan shuu.Tuuruldsun huvi zayaa saihnaar urgeljlenee...

0  |  0
Tsetseg(112.72.13.235) 2015 оны 06 сарын 26

Mongoliin radio TV iin buh suvgaar tsatsahad doroo l oldono gej bodoj bna

0  |  0
Ганбат(203.160.55.2) 2015 оны 06 сарын 26

энэ охинд туслах хүн их байгаа байхаа

0  |  0
Top