Таалал төгссөн ч мөнгө олсоор

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ, буян дааж амьдраарай гэдэг хэлцүүд яалт ч үгүй үнэн үг юмаа. Попын хаан Майкл Жексон амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэл аманд их өртөж, өр ширэнд баригдаж байсан ч түүний үхлийн дараа энэ бүхэн өөрчлөгдөж байна. Майкл Жексоныг нас барсны дараа түүнээс хүмүүс нүүрээ буруулж, өрөө нэхэж, тэр ч бүү хэл үр хүүхдүүд нь хүртэл нэрээ солиулна гэж байв. Харин түүний амьд ахуйдаа хийсэн зарим бүтээлээр кино, цомог зэргийг хийж өрийг нь дарж, хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулж байв. Тэгвэл түүнийг нас барсны /Майзл Жексон 2009 онызургадугаар сарын 25-нд 50 насандаа таалал төгссөн/ зургаан жилийн ойн өдөр өрөнд битүүмжлэгдээд байсан харш нь 2 тэрбум ам.долларын үнэд хүрчээ. Түүний энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах хүсэлтэй “нууц ноёнтон”-ууд их байгаа бөгөөд саяхан нэг нь ийм үнэ санал болгожээ. Хэрвээ Майкл Жексоны гурван хүүхэд зөвшөөрвөл дээрх хөрөнгийг худалдах аж. Түүнчлэн энэ мөнгөнөөс Майклын үлдсэн өрийг дарж, цаана нь их хэмжээний мөнгө үлдэх аж. Тэгэхээр Майклын хүүхдүүд, тэр ч бүү хэл эргэн тойрныхон нь бүгд иргээд баян болох нь. Энэ мэт Попын хааны эд зүйлс өдөр ирэх тусам үнэд хүрч байгаа бөгөөд сайн хүний нэрийг гурав биш удаа л худалдаж идэх нь дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

I”m impressed by your writing. Are you a professional or just very kneewldgeablo?

0  |  0
kkk(103.9.90.2) 2015 оны 06 сарын 26

tegelgyi dee

0  |  0
Top