Засгийн газар хоорондын комисс хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Энэ үеэр хоёр талын Хөдөө аж ахуйн яамд хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Санамж бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, беларусийн талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын хөдөө аж ахуйн дэд сайд бөгөөд Мал эмнэлэг, хүнсний хяналтын газрын захирал В.П. Пивовар нар гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top