Бейонсегийн ноёрхлыг Тайлор Свифт зогсоов

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

“Форбес”-оос гаргадаг жилийн хамгийн орлоготой алдартай хос жагсаалтыг олон жил тэргүүлж, үнэндээ мөнхийн гэмээр ноёрхол тогтоогоод байсан Бейонсе, түүний нөхөр Жей-Зи нарыг Тайлор Свифт, Калвин Харрис нар зогсоолоо. Дуу хөгжмийн ертөнцийн акулууд болох Бейонсе, Жей-Зи нар орлогоо жил бүр дунджаар 100 сая ам.доллараа ахиулдаг бөгөөд өнгөрсөн жил 110,5 сая ам.долларын орлого олжээ. Мэдээж гэр бүлийн энэхүү орлогын ихэнх хувийг урьдын адилаар Бейонсе олжээ. Харин тэднийг хоёрдугаар байранд оруулж чадсан Тайлор Свифт, Калвин Харрис нар 146 сая ам.долларын орлого олжээ. Мэдээж үүний ихэнх хувийг Тайлор Свифт олсон байна. Өнгөрсөн онд тэрбээр дэлхийгээр тойрон аялан тоглолт хийсэн бөгөөд тасалбар нь дунджаар 315 ам.доллар байсан аж. Энэ нь дэлхийн аялан тоглолтын хоёр дахь үнэтэй тасалбар болсон байна.   Түүнчлэн 1989 онд төрсөн, өдгөө 25 настай залуу од Тайлорын цомог ганцхан долоо хоногт 1 сая 287 мянган хувь зарагдаж, 2002 оноос хойшхи нэг долоо хоногт хамгийн их зарагдсан цомгоор нэрлэгджээ. Харин Тайлорын шинэ найз залуу, 31 настай Ди-Жи Калвин Харрисын 2014 оны аравдугаар сард гаргасан дөрөв дэх цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 35 мянган хувь борлогдсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2016 оны 10 сарын 11

Wow! Great to find a post with such a clear meeasgs!

0  |  0
Top