Өнөө орой “Чингисийн талбай”-д чөлөөт бүжгийн шоу болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн уг наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм. 
Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх бөгөөд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан бүжгийн уралдаануудын шилдэг гоцлол бүжигчид нэгийн эсрэг нэг бүжгээр тулалдана. Мөн чөлөөт бүжиг сонирхогчдын дунд олон төрлийн бүжгийн уралдаан зарлагдах бөгөөд түүнчлэн уг наадамд Люмино, Татар, Мон Та Реп, Gee, Хар тасын Марка нар оролцож ая дуугаа өргөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top