Хориг арга хэмжээний хугацааг сунгана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

ОХУ-ын эрх баригчид Барууны орнуудад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүни импортын хоригийг нэг жилээр сунгасан байна. Орос өнгөрсөн жил АНУ, Австрали, Канад, Норвеги, Европын холбооны гишүүн орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.
 
Саяхан Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг 2016 оны нэгдүгээр сарын 30 хүртэл сунгасан. Түүнчлэн Европын холбооноос ОХУ Украинаас салгаж авсан Крымын хойгт хөрөнгө оруулахыг хориглосон хоригийг ч нэг жилээр сунгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top