Ирэх сарын нэгнээс иргэд угсраа автобусаар үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Өнөөдөр манай улс 18 метрийн урттай угсраа автобусыг албан ёсоор Беларусын талаас хүлээн авлаа.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Цахилгаан тээвэр" ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон юм. Уг автобус багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай автобусыг манай улс худалдан авч байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг юм байна. Автобус бусад автобусын адил иргэдэд 500 төгрөгөөр үйлчлэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 20 угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн ч одоогоор 17 автобус оруулж иржээ. Мөн автобус нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг саадгүй зорчуулах боломжтой гэнэ.

Угсраа автобус ирэх сарын 1-нээс Таван шар-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Таван шар гэсэн чиглэлд явах юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi all(202.21.105.114) 2015 оны 06 сарын 29

demjij bn

0  |  0
далай(43.242.242.59) 2015 оны 06 сарын 28

нэг хэсэг нь эх орондоо автобус үйлдвэрлэх гээд бөөн юм болж л байх юм.харин гадны улсад хөрөнгө оруулах дуртай дарга нар ихэнх нь байх юм .тэр маз гэдэг хог новшийг одоогын залуучууд мэдэхгүй байх. байнга эвдэрдэг бензин шатхуун их зарцуулдаг гээд жаахан ахмаг насныхан бол мэднээ мэднэ.яагаад үндэсний машин үйлдвэрлэлээ дэмжидэггүй юм бэ?тэр их мөнгшийг гадны хүмүүст тэр тусмаа маз гэдэг хог новш авхад зарж байгаа юм бэ?энэ дарга нар дотор хэдэн монгол ажилтай орлоготой байг гэж бодддог ганц хүн байна уу?

0  |  0
irgen(75.166.4.90) 2015 оны 06 сарын 28

mongoliin ard tymniig uchyyhen zyileerl hyyrchih uma,ter avtobysn yadaj gantshan tuv zamaarl yavah um bnshdee

0  |  0
ЗОЧИН(103.26.195.206) 2015 оны 06 сарын 27

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top