Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усны баярын фестиваль боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Зуны халуун өдрүүдийг зугаатай өнгөрүүлэх боломжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн иргэддээ олгож байгаа билээ. Олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь усны баярын фестиваль юм. Уг баяр өнгөрөгч амралтын өдөр буюу ням гаригт  болжээ. Гэр бүл, хүүхэд залуусдаа зориулсан WATER BALLOON FIGHT FESTIVAL OF MONGOLIA 2015 (усны баярын фестиваль)-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Прогресс Медиа Групп-WE EVENT хамтран зохион байгуулсан юм. Уг баяр нь дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр бөгөөд гэр бүл, найз нөхөд, хүүхэд залуусын амралтын өдрийг эрүүл орчинд олон төрлийн усан спортын уралдаан тэмцээнд оролцон өнгөрүүлдэг өдөр бөгөөд уг арга хэмжээнээс орсон орлогыг нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн ажилд зориулдаг заншил дэлхий дахинаа тогтсон байдаг. Энэ баярыг Монголд анх удаа хийж байгаагаараа онцлог юм. Ингээд усан фестивалийн зургийг сонирхуулая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top